06/05/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Шинэ эриний анхны Башёд 22 монгол хүчтэн барилдана

200 жилийн түүхт Японы шинэ эзэн хааныг өргөмжлөхтэй зэрэгцэн шинэ эрин болох Рэйва эриний он тоолол эхэлсэн билээ. Сүмо бөхийн шинэ эриний анхны зуны нацу башё энэ сарын 12-нд Токио хотын Кокүгикан ордонд эхэлнэ.

Нацу башёгийн банцүкэд шинэ озэки орж ирсэн ба шинэхэн озеки Такакэйшё сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “озэки цолтойгоор Рэйва эриний анхны башёд зодоглох гэж байгаадаа баяртай байна. Шинэ эринд дахин шинэ цол авахыг хүсч байна” хэмээн хэлсэн байна.

Харин энэхүү шинэ эриний анхны башёг Монголын хоёр аварга манлайлж манай 22 сумоч таван зиндаанд хүч үзэх юм. Өнгөрсөн башёд маш сайн барилдсан сэкиваке Ичиножо А.Ичинноров зүүн жигүүртээ бичигдсэн бол озеки Точиношин цол буурч барууны сэкиваке болжээ. Манай бусад бөхчүүдийн тухайд:

Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира 3

Дайшохо Шижирбаяр маэгашира 16

Чиёошома Г.Мөнхсайхан маэгашира 17

Жюүрёо зиндаа

Кёкүшюүхо Б.Эрдэнэбаатар зүүний 3

Азамарюү C.Тодбилэг барууны 4

Миторюү Б.Төрболд барууны 9

Кирибаяма Б.Лхагвасүрэн барууны11

Араваши Э.Дөлгөөн зүүний 12

Сэйро А.Өнөболд барууны 14-т

Макүшита

Хошорюү С.Бямбасүрэн барууны 4

Сакигаке Я.Баттүшиг барууны 16

Гочозан Д.Ууганбаатар барууны 20

Кёкүсотэн Э.Энхманлай зүүний 33

Кагамио Б.Нанжид зүүний 40

Санданмэ

Ёошояама Б.Анхбаяр барууны 9

Рога А.Амарсанаа зүүний 22

Саданохикари Д.Наранцогт барууны 35

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зүүний 49

Жонидан

Дайтэнма Б.Чинзориг барууны 31-т тус тус эрэмбэлэгджээ.

А.Чингэстэй

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.