06/05/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

ФОТО: Эгдүүтэй төрхөөс татгалзсан, Маралжингоогийн өөрчлөлт

Монголын рок поп ертөнцөд өөрийн хүчтэй хоолойгоор эрхгүй танигдаж, олон олон “ХИТ” дууны эзэн болсон уран бүтээлч бол Б.Маралжингоо. Тайзнаа өвөрмөц илэрхийлэмж, донж төрх, хоолойн цараар ялгардаг хэмээн түүнийг сайшаах нэгэн цөөнгүй.

Тайз дэлгэц тэр дундаа дуучид гоё гоо сайхан байж, түүгээрээ олон нийтийг соён гэгээрүүлдэг онцлогтой. Энэ ч утгаараа Б.Маралжингоо өөртөө багагүй өөрчлөлтийг хийж, хараа дээгүүр алхах болжээ. Эгдүүтэй төрхөөс татгалзаж эрүү, уруулдаа өөрчлөлт хийсэн нь олныг гайхшруулав.

Түүнчлэн өчигдөрхөн /2019-05-05/ үзэгчдийн хүртээл болсон “Яг түүн шиг” шоуны эхний дугаарын онцлох оролцогчдын нэг яах аргагүй дуучин Маралжингоо байлаа. Учир нь тэрбээр дүр төрх болоод Amy Winehouse-ийн уран бүтээлийг гайхалтай амилуулсан юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.