07/05/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

ФИНЛАНД: 16 настай Б.Сэлэнгэ волейболын дэд аварга болов

Финландын волейболын 18 хүртэлх насны ангиллын, жилийн турш болсон УАШТ-ээс Батзоригийн Сэлэнгэ өөрийн багийн хамтаар мөнгөн медаль хүртжээ.

Тэрбээр, Монгол Улсынхаа нэрийг мандуулж, монгол хүн ямар ч спортоор амжилттай хичээллэж чаддагийг харуулж яваа тамирчдын нэг болов. Б.Сэлэнгэ волейболын спортоор таван жил хичээллэж байгаа бөгөөд Финландын Хельсинки хотын “Nale A” багт тоглодог. Тус улсад төрсөн, одоо 16 настай.

Түүний баг аваргын төлөөх тоглолтод “LP Viesti”-гийн тамирчдад хожигдсон байна. Жилийн турш үргэлжлэн, шилдгээ тодруулсан тэмцээний хүрэл медалийг “Women volley”-гийн баг тамирчид хүртжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.