08/05/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Түргэн хоолны “Бургер кинг” сүлжээ газрыг шалгаж байна

Хан-Уул дүүрэгт байрлах “Бургер кинг” түргэн хоолны газраар үйлчлүүлсэн иргэд хордсон шинж тэмдэгтэй өчигдөр ХӨСҮТ-д хүргэгджээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнээс энэ талаар тодруулахад “ХӨСҮТ-д өнөөдөр (өчигдөр) 12.00 цагийн орчим хоолны хордлогод орсон гурван хүн иржээ.

Тэд Хан-Уул дүүрэгт байрлах “Бургер кинг”-ээр үйлчлүүлсэн гэх мэдээлэл өгсөн. Үүний дагуу манай мэргэжилтнүүд тус газрын хоолноос 32 төрлийн дээж авч, шинжилж байна. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

ХӨСҮТ-ийнхөн ч энэ талаар мэдээлэхээс эрс татгалзсан юм. Албан бус мэдээллээр, тус түргэн хоолны газраар үйлчлүүлээд ХӨСҮТ-д хандсан хүний тоо нэмэгдсээр байгаа гэлээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.