19/04/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Ус бохирдуулсны төлбөр авна

Бүр 2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг баталсан хэдий ч дагалдан гарах ёстой журамгүйн улмаас хэрэгжилгүй өдгөөг хүрсэн. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбон тайлбарлах хүмүүс байна. Харин холбогдох журмыг батлуулах саналыг цөөнгүй удаа тавьсан боловч эдийн засгийн хүндрэлтэй үед байгууллагуудад дарамт болно гэсэн шалтгаанаар буцаагдсаар байсан аж.

Харин энэ хаврын УИХ-ын чуулганаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн шинэчлэлийг өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх гэж буй аж.

Уг хууль дагалдах журмын дагуу хэрэгжиж эхэлснээр ус бохирдуулагч бодисыг тав ангилан төлбөр ногдуулах юм. Харин 2012 онд батлагдсан хуультай харьцуулахад шинэчилсэн хуульд төлбөрийн хэмжээг багаар ногдуулахаар тусгаад буй гэнэ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.