25/04/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

АН-аас хэн Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихийг ҮБХ шийдвэрлэнэ

Ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 2-5-нд намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой.

Одоогоор АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Л.Болд, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан, Х.Баттулга нар илэрхийлээд буй. Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нам дотроо санал хурааж, сунгаа хийнэ хэмээж байсан боловч, Үндэсний бодлогын хороонд нэр дэвшүүлж, олонхийн санал авсан хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоор болжээ.

Нэр дэвших хүсэлтэй гишүүдтэйгээ намын дарга С.Эрдэнэ өнгөрөгчдолоо хоногт хоёр ч удаа уулзсан байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.