2016.11.26 · niitlelch.mn (Archiv) · Архив

МЧБХ-ны хойшлогдоод байсан хурал…

Арваннэгдүгээр сарын 19-нд Их хурлаа хийхээр цугласан ч дотоод асуудал, холбоо тойрсон маргаануудаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны Удирдах зөвлөл арваннэгдүгээр сарын 23-нд хуралджээ.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:

МЧБХ-ны дүрмийн тѳсѳлтэй танилцаж, санал оруулж хэлэлцлээ.

МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцэв.

Дэлхийн бѳхийн холбооноос МЧБХ-нд ноогдуулсан 50,000 CHF- ийн торгуулийг одоо байгаа Удирдах зѳвлѳлийн гишүүд 10 хоногийн дотор тѳлж барагдуулахаар шийдвэрлэв.

Унгар улсын Будапешт хотод 2016 оны 12 дугаар сарын 09-12-нд зохиогдох Олимпийн бус жингийн ДАШТ-нд оролцох баг бүрэлдэхүүнийг хэлэлцэж батлав. Багийн даргаар МЧБХ-ны УЗ-ын гишүүн, “Хасу Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш, албаны тѳлѳѳлѳгчѳѳр Н.Дүгэрсүрэн, дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, тамирчнаар ОУХМ Т.Түвшинтулга, Б.Батзориг, Д.Отгонцэцэг, Б.Шоовдор нарыг баталлаа. Мѳн дээрх тамирчдын дасгалжуулагчид болох Д.Батням, О.Пүрэвбаатар, Ц.Баярсайхан, П.Чулуунбаатар нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

МЧБХ-ны ерѳнхий нарийн бичгийн дарга О.Баянмѳнх эрүүл мэндийн байдлаас шалтгаалан албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, ѳѳрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн ѳгѳх хүсэлт гаргасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чѳлѳѳлж, УЗ-ийн гишүүдийн шийдвэрээр МЧБХ-ны шинэ ерѳнхийлѳгчийг томилогдох хүртэл МЧБХ-ны  ерѳнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Гавьяат дасгалжуулагч Буяндэлгэрийн Батбаярыг томилжээ.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.