Озэки Киришима Б.Лхагвасүрэн 2026 онд хамгийн олон даваа авсан бөхөөр тодорчээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2026 оны хамгийн сүүлийн башё өндөрлөлөө. Кюүшюү башёд зургаан зиндааны нэгд нь монгол бөх түрүүлсэн бол Тамаваши Б.Мөнх-Оргил 42 насандаа “Дайчин бөхийн шагнал” хүртэж, озэки Киришима Б.Лхагвасүрэн тухайн жилийн хамгийн олон даваа авсан бөхөөр тодров. Оны сүүлийн башёгийн банцүкэд Монголын 24 бөх бичигдсэнээс Госэйзан Б.Мөнх-Од өнжсөн бол Казэноүми Ц.Билгүүн зургаан өдөр өнжсөний дараа сүүлийн барилдаандаа оролцож, давжээ. Тэгвэл өнгөрсөн жилийн Японы оюутны ёкозүна болж байсан Ваканофүжи Т.Бөхчулуун хүнд бэртлийн дараа дохёд эргэн ирээд санданмэ зиндаанд түрүүллээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.