24/10/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Отгонтэнгэр хайрханд сураггүй болсон 17 хүний талаар ОБЕГ-аас 18.00 цагт шуурхай хэвлэлийн хурал зарлалаа.
Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд бууж явахдаа цасны нурангид өртөж сураггүй болсон 17 иргэний долоо нь нас барсан байдалтайгаар олдсон тухай мэдээллийг ОБЕГ-аас 15.00 цагт хүргэсэн. Харин 18.00 цагт дахин мэдээлэл хийхдээ 15.45 цагт дахин гурван иргэний цогцсыг олсноо мэдэгдлээ. Ингэснээр 17 иргэний арвынх нь цогцос олдоод байна. Аврагчид сүүлийн гурван цогцсыг 3450 м-ээс олсон аж. Одоогоор олдсон 10 цогцосны долоо нь эрэгтэй, гурав нь эмэгтэй хүнийх гэнэ.
Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.