2017.10.24 · niitlelch.mn (Archiv) · Архив

Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Отгонтэнгэр хайрханд сураггүй болсон 17 хүний талаар ОБЕГ-аас 18.00 цагт шуурхай хэвлэлийн хурал зарлалаа.

Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд бууж явахдаа цасны нурангид өртөж сураггүй болсон 17 иргэний долоо нь нас барсан байдалтайгаар олдсон тухай мэдээллийг ОБЕГ-аас 15.00 цагт хүргэсэн. Харин 18.00 цагт дахин мэдээлэл хийхдээ 15.45 цагт дахин гурван иргэний цогцсыг олсноо мэдэгдлээ. Ингэснээр 17 иргэний арвынх нь цогцос олдоод байна. Аврагчид сүүлийн гурван цогцсыг 3450 м-ээс олсон аж.  Одоогоор олдсон 10 цогцосны долоо нь эрэгтэй, гурав нь эмэгтэй хүнийх гэнэ.

Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.