27/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Тусгай хамгаалалтын газрын мэргэжилтэнгүүд Алтангадас одон хүртэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтэн Д.Батбаяр нарыг Алтангадас одонгоор шагнасныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гардууллаа.

Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад төрд 25 жил ажилласан бөгөөд Улсын тусгай хамгаалалттай Бурхан Халдун хайрханыг ЮНЕСКО-гоос дэлхийн соёлын өвд бүртгэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

Харин Туул голын сав газрын захиргааны мэргэжилтэн Д.Батбаяр нь байгаль орчны салбарт 33, тэр дундаа гол, усаа хамгаалах үйлсэд тасралтгүй 25  жил зүтгэснийг нь төрөөс ийнхүү төрийн дээд одонгоор шагнажээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.