2017.10.27 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Тусгай хамгаалалтын газрын мэргэжилтэнгүүд Алтангадас одон хүртэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтэн Д.Батбаяр нарыг Алтангадас одонгоор шагнасныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гардууллаа.
Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад төрд 25 жил ажилласан бөгөөд Улсын тусгай хамгаалалттай Бурхан Халдун хайрханыг ЮНЕСКО-гоос дэлхийн соёлын өвд бүртгэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.
Харин Туул голын сав газрын захиргааны мэргэжилтэн Д.Батбаяр нь байгаль орчны салбарт 33, тэр дундаа гол, усаа хамгаалах үйлсэд тасралтгүй 25 жил зүтгэснийг нь төрөөс ийнхүү төрийн дээд одонгоор шагнажээ.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.