Нас гүйцсэн эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу ₮2.7 сая байна
Linked automatically by name · ⚑ Report an error
Өнгөрсөн сарын байдлаарх малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээс харахад мал аж ахуйн салбарын үнэ ханш өсөлттэй хэвээр байна. Энэ нь малчдын орлого, амьжиргаанд эерэг нөлөө үзүүлж байгаа боловч зах зээлийн хэлбэлзэл, хэрэглэгчдийн зардалд үзүүлэх нөлөөг давхар анхаарах шаардлагатайг харуулж буй. Нас гүйцсэн эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт 2.6–2.7 сая төгрөгт хүрч хамгийн өндөр, харин Баян-Өлгий аймагт 1.35 сая төгрөгөөр хамгийн бага байна. Хязаалан гунан үхрийн үнэ 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 300–340 мянган төгрөгөөр өссөн нь үхрийн аж ахуй эрхлэгчдийн орлого нэмэгдэх нөхцөл бүрдүүлжээ. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.