“The MongolZ” баг Соёлын элчээр томилогджээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр (2025.12.19) Монголын цахим спортын нэрийн хуудас болсон “The MongolZ” багийг хүлээн авч уулзан, тэдэнд Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээ гардуулж, баяр хүргэлээ. Олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, Монгол Улсын нэр хүндийг дэлхийд өргөж буй “The MongolZ” баг ийнхүү Соёлын элчээр томилогдсон анхны спортын баг болж байна. Тус баг нь зөвхөн цахим спортын амжилтаараа бус, дэвшилтэт технологи, дижитал орчныг ашиглан Монголын түүх, соёл, үнэт зүйлсийг орчин үеийн хэлбэрээр олон улсад сурталчилж буйгаараа онцлог юм. Ингэснээр дэлхийн залууст Монгол Улсыг шинэлэг, эерэг дүр төрхтэй улс болгон таниулж байна. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.