УБТЗ-ын 1400 гаруй вагон эрчим хүчний нүүрсний тээвэрт явж байна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус нийгэмлэг нь дулааны цахилгаан станцуудын нүүрс болон сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн тээвэрлэлтийг хариуцан шуурхай тээвэрлэх ажлыг зохион байгуулдаг. Энэ өвөл дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээвэрлэлтэд УБТЗ-ын 1400 гаруй вагон оролцож байгаа бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын дулааны цахилгаан станцуудын энэ өвлийн нүүрсний нөөцийг тогтоосон хэмжээнд нь хүргэхийн төлөө хоногийн 24 цагийн турш ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцууд өвлийн ид ачааллын үед 14-36 хоногийн нүүрсний нөөцтэй болоод байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.