Нийслэлийн "ДЦС"-ууд жилд 29 сая гаруй тонн түүхий нүүрс түлж байна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Нийслэлд таван "ДЦС" байдгаас нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг байна. Тодруулбал, нийслэлд нам даралтын зуухтай халуун ус нийтийн байр, дугуй засвар зэрэг 2306 гаруй байгууллага жилд 163 мянган тонн түүхий нүүрс түлдэг. Харин усан болон уурын халаалттай арьс шир, хөөсөнцрийн 74 үйлдвэр жилд 216 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг аж. Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, 100-4200 кВт-ын зуухтай 172 байгууллага жилд 100 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг юм. Түүнчлэн 4200 кВт-аас дээш хүчин чадал бүхий зуухтай ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалан дулааны станц, Багануур, Налайхын ДЦС-ууд нь нийт 41 зуухтай бөгөөд жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг аж. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.