Тэмдэглэл: Зээр юу зүүдэлсэн бэ?
Linked automatically by name · ⚑ Report an error
“Уран бүтээл яг л урилга шиг”. Энэ үгийг 2022 онд ярилцлага өгөхдөө зураач Ж.Мөнхцэцэг хэлсэн юм. Тэрбээр Венецийн биеннальд оролцоод ирсэн байв. Нийтлэлд Ж.Мөнхцэцэгийнхээс гадна куратор Б.Гантуяагийн яриа, урьд өмнө Венецийг зорьсон монгол уран бүтээлчдийн товч танилцуулга сэлт багтсан сан. Тийм учраас дан Ж.Мөнхцэцэгээр гарчиглаж чадаагүй. Том нийтлэлийнхээ төгсгөл хавьд оруулсан Ж.Мөнхцэцэгийн тэр жижигхэн ярилцлага надад байн байн эргэн санагддаг байлаа. Саяхан тэр залгав. Би багагүй гайхсан билээ. Учир нь, ганцхан удаагийн уулзалт одоо санах нь ээ түүнд төдийлөн сайхан сэтгэгдэл төрүүлээгүй байх учиртай. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.