З.Цогтгэрэл 40,000 багшаа "түгжилдэж", П.Наранбаяр салхинд нь сууж үлдсэнээр, хичээл эхэллээ
Linked automatically by name · ⚑ Report an error
720 гаруй байгууллагын 40,000 багшийн хугацаагүй ажил хаялт өндөрлөж, өнөөдөр сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа эхэлж байна. Тэд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн цалин нэмэхийг шаардсан ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй. Тодруулбал, гурван яамны хамтарсан ажлын хэсэг энэ чиглэлд ажиллаж, Боловсролын сайд "20 хувиар нэмэх боломжийг судалж байна. Наймдугаар сарын 30-нд эцэслэж, шийдвэрээ танилцуулна" гэсэн ч танилцуулаагүй. Өөрөөр хэлбэл багш нарын цалинг нэмэх боломжгүй болж, мухардсан. Харин багш нар тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, Төв талбайдаа жагссан. Шаардлагыг салбарын сайд хүлээн авсан ч мөн л гарц олоогүй. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.