3 хүртэлх насныхныг үнэгүй харж өгч байгаа цэцэрлэг: Ажил хаялт үр дүнгээ өгтөл тусална
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улс орон даяар 675 байгууллагын 35 мянга гаруй багш нар ажил хаялтад нэгдээд хоёр долоо хонож байна. Энэхүү ажил хаялтыг эцэг эхчүүд дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсээр буй. Тэгвэл өнгөрсөн долоон хоногоос эхлэн Завхан аймгийн "Элит Кидс" цэцэрлэг гурав хүртэлх насны харах хүнгүй, улсын цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүдийг үнэгүй харж өгөхөөр болжээ. Тухайн шийдвэрийн тухай тус цэцэрлэгийн эрхлэгч О.Амгалан Завхан аймгийн групптээ мэдээлэл оруулжээ. Тэрбээр, "Ажилтай байгаа хүмүүсийн гурав хүртэлх насны хүүхдүүдийг улсын ажил шийдэгдтэл харж өгье" гэжээ. Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгчтэй холбогдож, цөөн хором ярилцлаа. -Сайн байна уу. Яагаад энэхүү шийдвэрийг гаргах болсон бэ? …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.