Хоосон сургуультай хоёр долоо хоног боллоо
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Монголын Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ээс зохион байгуулж буй багш нарын ажил хаялт хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Ажил хаялтай холбоотойгоор хүүхдүүдийн сурч боловсрох эрх хөндөгдөж эхэлсэн. Түүнчлэн баг ангийн хүүхэдтэй асран хамгаалагчид ажлаасаа чөлөө хүсэж хүүхдээ харахаас өөр араггүйд хүрсэн. Ажил хаялтыг эцэг эхийн төлөөллүүд дэмжиж буйгаа илэрхийлж, цалин хөлсийг нь нэмэхийг хамт багш нартай хамт шаардаж эхэлжээ. Тэгвэл Боловсрол шинжлэх ухааны ҮЭ болон Боловсролын яам хамтын хэлэлцээрийн ширээний ард суусан ч үр дүнд хүрч чадаагүй аж. Тиймээс багш нар "хамтын хэлэлцээр батлагдаж, цаасан дээр шийдвэр гарах хүртэл ажил хаялт зогсохгүй үргэлжилнэ" гэж мэдэгдсэн. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.