УИХ-д Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөл батлагдсанаар авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг заавал хураах эрх зүйн орчин бүрдэх юм. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан ч хууль бусаар олсон хөрөнгийг хураан авах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр тусгажээ. Мөн авлигын хэргийг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах, хууль бус хөрөнгийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх төв ажиллуулах, хураан авсан хөрөнгийн сан байгуулах зохицуулалтыг төсөлд тусгасан байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.