ЗАВХАН: Сурагчдад хүнсний аюулгүй байдлын зөв дадлыг таниулж байна
Linked automatically by name · ⚑ Report an error
Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймагт хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл, зөв хооллолтын дадал төлөвшүүлэх, хүнсний аюулгүй байдлын мэдлэгийг нэмэх аяныг өрнүүлж байна. “Хүүхдийн төлөө-Хүнсний аюулгүй байдалд ЗА гэж хэлье” нөлөөллийн аян нь сургуулийн орчны хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилготой юм. Улсын хэмжээнд аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 26-ныг хүртэл нэг сарын хугацаатай зохион байгуулж буй тус аяныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын хэлтсээс санаачилжээ. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.