Ж.Бат-Эрдэнийн тогтоосон товыг зөрчиж, Ухнаагийн Отгонбаяр ээлжит бус бүлгийн хурлыг даргалж байна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
УИХ-д суудалтай МАН-ын 38 гишүүний саналаар, тус намын бүлэг яг одоо хуралдаж байна. Хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар, өөрийн танхимын сайд нартайгаа болон бусад УИХ-ын гишүүдийн хамт оролцож байна. МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийн хувьд бүлгийн хурлыг маргааш 12.00 цагт товлон зарласан ч 38 гишүүн буюу олонхын санал гэдгээр тэд тусдаа хуралдаж эхлэв. Тэгвэл энэ ээлжит бус хуралдааныг УИХ-ын гишүүн Ухнаагийн Отгонбаяр даргалж байна. Түүнд бүлгийн дэд даргын статус бий. МАН-ын бүлгийн дүрэмд олонхын саналаар ээлжит бус хуралдаан зарлах боломж бий. Гэхдээ ээлжит бус хурлын товыг дэд дарга биш, дарга тогтоох эрхтэй гэж заажээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.