АРХАНГАЙ: Малжуулах хөтөлбөрт 440 сая төгрөг зарцуулжээ
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
**Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ**/. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас малгүй болон 200 хүртэлх малтай 55 өрхийг малжуулжээ. Эдгээр өрх нь аймгийн 19 суманд амьдардаг бөгөөд малын тоог хонин толгойд шилжүүлэн тооцсоноор нийт 8645 толгой малтай болжээ.
Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас малгүй болон 200 хүртэлх малтай 55 өрхийг малжуулжээ. Эдгээр өрх нь аймгийн 19 суманд амьдардаг бөгөөд малын тоог хонин толгойд шилжүүлэн тооцсоноор нийт 8645 толгой малтай болжээ. Малжуулахад нэг өрхөд найман сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, улсын төсвөөс нийт 440 сая төгрөг зарцуулсан байна. Тодруулбал, өрхүүдэд 1624 хонь, 1059 ямаа, 642 үхэр, 333 адуу буюу нийт 3658 толгой мал олгожээ. Малжуулах хөтөлбөрийг 2011 оноос улсын хэмжээнд тасралтгүй зохион байгуулж ирсэн бөгөөд малчин өрхийг малтай болгох, орон нутагтаа тогтвортой ажиллаж, амьдрах нөхцөлийг дэмжих зорилготой юм. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.