08/01/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Зарим газруудад АГААР ЦЭВЭР байна гэв

Зарим газруудад АГААР ЦЭВЭР байна гэв

Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр өнөөдөр 14.30 цагийн байдлаар МҮОНРТ, Мишээл экспо, Монгол газар орчимд агаар бохирдолгүй цэвэр байна. Тодруулбал, МҮОНРТ орчимд агаарын чанарын индекс-39, Мишээл экспод-50, Монгол газар орчимд 47-г заажээ.

Мөн нийслэлийн бусад бүсүүдэд ч агаарын бохирдол бага байна. Тухайлбал, бохирдол хамгийн их байдаг гэр хорооллын бүсүүд болох Баянхошуу, 100 айл, Амгалан орчимд агаар бага зэргийн бохирдолтой гэж гарчээ.

Зарим газруудад АГААР ЦЭВЭР байна гэв

Агаарын чанарын индекс 0-50 үед хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй. Харин 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.