2018.01.08 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Зарим газруудад АГААР ЦЭВЭР байна гэв
Зарим газруудад АГААР ЦЭВЭР байна гэв
Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр өнөөдөр 14.30 цагийн байдлаар МҮОНРТ, Мишээл экспо, Монгол газар орчимд агаар бохирдолгүй цэвэр байна. Тодруулбал, МҮОНРТ орчимд агаарын чанарын индекс-39, Мишээл экспод-50, Монгол газар орчимд 47-г заажээ.
Мөн нийслэлийн бусад бүсүүдэд ч агаарын бохирдол бага байна. Тухайлбал, бохирдол хамгийн их байдаг гэр хорооллын бүсүүд болох Баянхошуу, 100 айл, Амгалан орчимд агаар бага зэргийн бохирдолтой гэж гарчээ.
Зарим газруудад АГААР ЦЭВЭР байна гэв
Агаарын чанарын индекс 0-50 үед хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй. Харин 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.