Завханы Яруу сум: 25-30 см цас орлоо, тог тасарч, сүлжээгүй болоод байна
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Завхан аймгийн Яруу суманд цас орж, зам даваа хаагдаад байна. Энэ тухай холбогдож тодруулахад, "Их хэмжээний цас орлоо. Тог тасарч, сүлжээгүй болоод байна. Агаарын температур тийм ч хүйтэн биш. Гэхдээ 25-30 см зузаан цас орсон тул зорчих хөдөлгөөн хязгаарлагдаж, зам даваа хаагдлаа. Аймгаас сум руу гарсан машинууд ирж чадахгүй байна гэнэ. Хөдөө малчдаас ямар нэгэн дуудлага мэдээлэл ирээгүй байна" гэлээ. Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд 22-нд Архангай, Булган аймгийн нутаг, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр, 23-нд Төв болон Хэнтий аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.