19/01/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

ГХ-ны Сайд Ц.Цогтбаатар Европын…

Linked automatically by name · ⚑ Report an error

ГХ-ны Сайд Ц.Цогтбаатар Европын холбооны Элчин сайд нартай уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Хэргийг түр хамаарагч Марко Ферри болон Улаанбаатаар дахь Европын Холбооны гишүүн Их Британи, Франц, Итали, Герман, Чех, Унгар, Болгар зэрэг орны Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал,  2018 онд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцов. Тухайлбал, 2017 онд Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээр 2017 оны 11 дүгээр сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, Европын Холбооны Төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо нээгдсэн, хоёр талын яриа хэлэлцээний механизм өргөжиж, Хүний эрхийн асуудлаарх яриа хэлэлцээ эхлүүлсэн зэрэг томоохон ажлыг хамтран амжилттай хэрэгжүүлснийг онцлов. Энэ онд Монгол Улсын экспорт, Европын Холбооны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө дорвитой ажил хийж, бодит үр дүнд хүрэх, хөрөнгө оруулалтыг татахад тулгарч буй саад тотгорыг арилгах чиглэлд хамтран ажиллахаар тохиров.

Мөн сайд Д.Цогтбаатар Европын Холбооны татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Монгол Улсыг ойрын хугацаанд хасуулахад гишүүн орнуудын дэмжлэгийг хүсэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар татварын хууль, эрх зүйн орчноо олон улсын жишигт хүргэх, сайн засаглалыг бэхжүүлэх, нээлттэй, ил тод байдлыг дэмжих чиглэлд тууштай ажиллаж байгааг Элчин сайд нарт мэдээлэв.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.