Улаанбурханы батлагдсан тохиолдол 10,065 боллоо
Linked automatically by name · ⚑ Report an error
2025 оны зургаадугаар сарын 27-ны байдлаар улаанбурхан өвчний 10,065 тохиолдол батлагдаад буйг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээллээ. Одоогоор 8,405 нь эдгэрч нь эмнэлэгт 646, гэрээр 1,014 хүүхэд эмчлүүлж байна. Харамсалтайгаар долоон хүүхэд дээрх өвчний улмаас эндсэн юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн биеийн байдлын эрэмбэлбэл: хөнгөн 65 дунд 538 хүнд 40 нэн хүнд гурав байна. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг есөн сар болон хоёр настайд товлолын дагуу хийдэг. Гэхдээ өвчний нөхцөл байдлаас шалтгаалж 6-8 сартайд нь хийх шийдвэрийг Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас гаргасан. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.