Монгол-Оросын хамтарсан Мардайн ураны төсөл урагшилж байна
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй шинэ компанийг албан ёсоор бүртгэж, үйл ажиллагааны эрх олгожээ. Тус компани нь Монголын төрийн өмчит “Мон-Атом” болон ОХУ-ын “Росатом” корпорацийн охин компаниудын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд Дорнод аймгийн Мардайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой юм. Мардайн бүлэг орд нь Зөвлөлтийн үед олборлолт хийж байсан ураны орд бөгөөд Монгол Улсын стратегийн ордын жагсаалтад багтдаг. Урьдчилсан судалгаагаар тус ордод 25,000 гаруй тонн ураны нөөц тогтоогдоод байгаа юм. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.