21/03/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр” тохиож байна

Юнескогоос анх 1999 онд тунхагласан “Дэлхийн яруу найргийн өдөр” өнөөдөр тохиож байна.

Монголын зохиолчдын эвлэл уг өдөрт зориулж, Монголын хүүхдийн урлан бүтээх төвтэй уламжлал ёсоороо хамтран “Нэг ертөнц” яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэнгээ 15:00 цагт нээх гэж буй.

Үзэсгэлэнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн болон Д.Нацагдоржийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, Г.Сэр-Одын шагналт, МЗЭ-ийн гишүүнээс төлөөлөл болгож, хамгийн алдартай, сайн бүтээлийг нь Монгол бичигт хөрвүүлэн бичсэн байх аж.

60 орчим найрагчийн бүтээл дэлгэгдэх тус үзэсгэлэнгийн бичвэрийг Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн 20-иод багш, сурагч гүйцэтгэсэн гэнэ.

Мөн энэ үеэр зочин яруу найрагчид яруу найргийнхаа дээжээр мялаалга өргөх юм байна. Үзэсгэлэн 10 хоног үргэлжилнэ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.