Б.Пүрэвдагвын боловсруулсан анхны төсөв | Нийслэл 2027 онд ₮4.89 их наядыг юунд зарцуулах вэ?
Linked automatically by name · ⚑ Report an error
Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн 2027 оны төсвийн төслийг 4.89 их наяд төгрөгийн зарлагатай, 4.6 их наяд төгрөгийн орлоготой байхаар өргөн барилаа. Зөрүүг 2026 оноос үлдэх мөнгөөр нөхнө. Энэ нь 2026 оны тавдугаар сард томилогдсон Б.Пүрэвдагвагийн боловсруулсан анхны жилийн төсөв юм. Нийслэлийн өөрийн орлого 2.08 их наяд, дүүргүүдээс төвлөрүүлэх орлого 1.53 их наяд төгрөг байна. Хамгийн том эх үүсвэр болох аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 1.4 их наяд төгрөг төвлөрүүлнэ. Автомашины албан татварын орлого өмнөх оны 134.9 тэрбумаас 153.2 тэрбум төгрөг болж нэмэгдэнэ. Харин торгуулийн орлогыг 2026 онд 196.8 тэрбумаар төлөвлөж байсан бол ирэх онд 188 тэрбум гэж тооцжээ. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.