Цаснаар ууланд хярд малтайгаа гарсан иргэнийг 40 хүн гурав хоног ажиллаж, буулгажээ
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Ховд аймаг Мөст сум Бодонч чиглэлд их хэмжээний цас орсон үеэр малчин иргэн өвөлжөөнөөсөө хаваржаа руугаа очихоор малаа туун гарчээ. Улмаар цас лавсан орж иргэн 560 хонь, ямаатайгаа цасанд боогдож, мал нь дарагджээ. Ингээд сумын ОБГ, банкны хамгаалалтын ажилтнууд зэргээс бүрдсэн 40 гаруй хүн гурван өдөр ээлжээр ажиллаж, малын хорогдол эрсдэлгүй зорьсон газар нь хүргэж өгсөн байна. Тодруулбал, уулын хярд цасанд дарагдсан малыг алба хаагчид нэг бүрчлэн татаж гаргаж, цасыг нь унагаж жим гарган 70 км зайд орших хаваржаанд нь хүргэжээ. Тухайн газар техник явах боломжгүй тул арваад машин иргэдийг хамгийн боломжит цэг рүү ээлжлэн зөөж, зохион байгуулалтад орж ажилласан байна. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.