Галт сумын ОБГ: Газар хөдлөлт айл бүрд мэдрэгдсэн
Linked automatically by name · ⚑ Report an error
Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт арваннэгдүгээр сарын 28-ны 04:34:37 цагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тодруулбал, газар зүйн байршлаараа өргөрөг, уртраг 48.51 100.33-т буюу сумын төвөөс 45 км зайд болжээ. Энэ талаар тус сумын Онцгой байдлын газраас тодруулахад "Газар хөдлөлт сумаас 45 км зайд бүртгэгдсэн. Чичирхийлэл сумын төвийн айл болгонд мэдэгдсэн. Одоогоор байшин гэр нурсан, эд зүйлсээр хохирсон гэх мэдээлэл бүртгэгдээгүй байна" гэлээ. Галт суманд үүнээс өмнө 2021 онд Ханх суманд бүртгэгдсэн газар хөдлөлтийн чичирхийлэл мэдэгдэж байжээ. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.