Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүү 154 тохиолдлоор өсжээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Монгол улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж буйг НЭМҮТ-өөс мэдээллээ. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний: 4206 /41.1%/ тохиолдлыг тэмбүү,3579 /34.9%/ тохиолдлыг заг хүйтэн,2437 /23.8%/ тохиолдлыг трихомониаз тус тус эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна. Хэрэв та эрсдэлтэй алхам хийсэн бол аймаг дүүргийн Эрүүл мэндийн төвийн ДОХ/ БЗДХ-ын кабинетад хандах юмуу ХӨСҮТ-ийн "Улаан тууз" эмнэлгийн зөвлөгөө мэдээлэл өгөх утас болох 72779090 дугаараар холбогдохыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхаарууллаа. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.