26/09/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжаны соёлын төвийн хүндэт зочны дэвтэрт гарын үсгээ үлдээв

Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Азербайжаны нийслэл Баку хотын Соёлын төвд зочиллоо.

Баку хотын төдийгүй Азербайжан улсын нэрийн хуудас болсон энэхүү соёлын төвийг Хейдар Алиевийн төв гэж нэрлэдэг бөгөөд Азербайжаны ард түмний удирдагч Хейдар Алиевийн үзэл баримтлалыг ул суурьтай судлах, улсынхаа түүх, хэл, соёл, үндэсний үнэт зүйлсийг бүх талаар хөгжүүлэн дэмжих зорилготой ажиллуулдаг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулснаар тус улс энэ төвийг барихад маш их анхаарал хандуулсан бөгөөд алдарт архитектор асан Заха Хадид загварчилж, 57.5 мянган м.кв бүхий өвөрмөц, Азербайжаны түүх, соёлын төвийг 2012 онд ашиглалтад оруулж байжээ. Өдгөө энэ төвд төвийн үйл ажиллагаатай холбоотой хурал, симпозиум, үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ тасралтгүй зохион байгуулагддаг байна.

aМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хейдар Алиевийн нэрэмжит тус улсын Соёлын төвд зочилсныхоо дараа хүндэт зочны дэвтэрт “…Хоёр улсын хамтын ажиллагаа олон түвшинд хөгжин, цэцэглэх болтугай…” хэмээн бичиж үлдээв.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.