02/11/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Төв аймагт “гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалт” болно

Төв аймагт энэ сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд ард иргэдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, эрсдэлийг бууруулах чиглэлээр мэдлэг олгох сургалтуудыг зохион байгууллаа.

Сургалтыг ОБЕГ, “Дэлхийн зөн-Монгол” ОУБ, МУЗН, “Жайка” Олон улсын байгууллагатай хамтран иргэд, олон нийтэд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюул, эрсдэлгүй орчинд аж төрөх мэдлэг боловсрол эзэмшүүлэх зорилгоор боловсруулсан “Бэлэн бай”, “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч Бэлэн” сургалтын багцуудаар явуулж байгаагаараа онцлог юм.

Гамшгаас хамгаалах мэдлэг олгох зорилготой сургалтанд аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, ард иргэд, оюутан, залуучууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулан 42 удаагийн сургалтыг зохион байгуулж, 1643 иргэнийг хамруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.