20.02.2017 · niitlelch.mn (Archiv)
· Archiv
“Монгол шуудан” ХК ногдол ашиг тараахаар боллоо
“Монгол шуудан” ХК-ийн ТУЗ-ийн 2017 оны 02-р сарын 14-ны өдрийн №17/05 тоот тогтоолоор нэгж хувьцаандаа 3,03 төгрөг буюу 2016 оны нийт цэвэр ашгийн 30 хувь болох 301.9 сая төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар болов.
Энэхүү ногдол ашгийг 2017 оны 5-р сарын 1-ны өдрөөс эхлэн тарааж эхлэх ба ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2017 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоохоор болсон байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.