11/01/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

М.Энхболд: Огцруулах асуудал хуулийн дагуу байх ёстой

Linked automatically by name · ⚑ Report an error

-Та жагсагчдын тавьсан шаардлагад ямар хариу өгсөн бэ?

-Сүхбаатарын талбай дээр жагсч байгаагаа иргэдийн төлөөлөл, УИХ-ын зарим гишүүн уулзах хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу уулзаж, тэдний шаардлага, хүсэлтийг сонссон. Өмнөх арванхоёрдугаар сарын 27-ны өдөр болсон жагсаалын үеэр 4, 5 зүйлийг шаардлага тавьсан.

Тус шаардлагын хариу болгож хоёр бүтэн, нэг хагас хуудас шаардлагын хариуг танилцуулсан. Гэхдээ тэд шаардлагын хариутай танилцахыг хүсээгүй, “энэ шаардлагын хариуг чинь хүлээж авахгүй” гэдгийг хэлсэн.

~УИХ-ын даргыг огцруулах асуудал хуулийн дагуу байх ёстой~

Миний хувьд УИХ-ын даргыг огцруулах асуудал хуулийн дагуу байх ёстой гэдэг шаардлагыг л тавьж байгаа. УИХ-ын гишүүдийн тавьсан шаардлагыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуульд нийцээгүй учраас хэлэлцэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан.

Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргыг огцруулах хуулийн шинэ заалт оруулахаар хууль санаачлаад хэлэлцээд явж байна. УИХ-ын Дэгийн дагуу энэ хуулийн төслийг хэлэлцүүлнэ, миний хувьд энэ хуулийн төслийг дэмжиж байгаа.

-Жагсагдчын төлөөлөл танай өрөөнд тань руу дайрсан асуудал гарсан юм уу?

-Орж ирсэн хүмүүс нэлээд бухимдалтай байна лээ. Би тэднийг ойлгож байгаа. Гадаа ч иргэд, олон түмэн бухимдалтай байна. Иргэдийн амьдрал сайнгүй байна. Харин энэ олон тулгамдаж байгаа асуудлыг УИХ, Засгийн газар үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулж, түргэн шуурхай шийдвэрлэх ёстой.

Өнөөдрийн байдлаар 9 удаагийн чуулган хойшилсон байгаа. Иргэдийн бухимдаж байгаа асуудалд төр засгийн байгууллагын аль аль анхаарал хандуулж, УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах талаар гишүүд анхаарч ажиллахыг хүсч байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.