27/02/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Sony болон Fujitsu хамтран Блокчейны платформ нэвтрүүлэв

Японы үндэстэн дамнасан томоохон корпорацуудын нэг болох “Sony” нь мэдээллийн технологийн төхөөрөмж үйлчилгээний “Fujitsu” фирмтэй хамтран боловсролын чиглэлийн баримт бичгүүдийг аюулгүй хадгалах, баталгаажуулах датабааз буюу платформыг бий болгожээ.

Энэ талаар 2 сарын 26-ны өдөр “Asahi Shimbun” мэдээлсэн байна. Блокчейн технологид суурилсан уг датабаазын тусламжтайгаар хэлний ур чадварыг баталсан бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэх явдлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Япон улсад суралцаж, түр болон байнгын оршин суугчийн статус авахын тулд гаднын улс орны иргэд хуурамчаар хэлний ур чадварын бичиг баримтууд үйлдэх явдал түгээмэл байдаг.

Гадаадын иргэд нь Япон улсад суралцахын тулд түр оршин суух зөвшөөрөл авахдаа Япон хэлний чадвараа илэрхийлсэн сертификаттай байхыг шаарддаг.

Тэрхүү хэлний ур чадварын сертификатыг дэлхийн өөр бусад улс орнууд дахь Япон хэлний төвүүд олгодог бөгөөд хуурамчаар үйлдэх нь олонтаа тохиолддог гэнэ.

Тэр байдлаас сэргийлэхийн тулд ийнхүү блокчейнд суурилсан нэгдсэн датабаазыг Sony болон “Fujitsu” нэвтрүүлж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.