Нүүр хуудас Нийгэм Аргалийн ууланд олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулна

Аргалийн ууланд олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулна

259
0

Дорноговь аймаг нь аргаль хонины нөөцөөрөө Монгол Улсын хэмжээнд дээгүүрт ордог аймаг юм. Тус аймгийн Өргөн сумын Аргалийн уул нь аргаль хонины нөөц бүхий газар нутаг бөгөөд энд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаагаар ховор амьтны тархац, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бүрджээ.

Энэ талаар нутгийн ард иргэдээс аймгийн Засаг даргадаа удаа дараа гомдол, санал ирүүлсэн учраас аргаль хонины нөөц бүхий газар нутгийг тусгай хамгаалалтад авах ажлыг зохион байгуулан ажиллаж эхэлсэн байна.
Тодруулбал, Аргалийн уулын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийг өргөтгөж, хамгаалалтын дэглэм тогтоон ажиллахыг Өргөн сумын Засаг даргад үүрэг болгож, Ашигт малтмал, газрын тосны газарт Аргалийн уул орчимд олгогдсон тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хүргүүлээд байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here