САЙН МЭДЭЭ: НӨАТ-ын сугалааны 500 саяын азтан батламжаа гардана
НӨАТ-ын 500 саяын азтанд өнөөдөр батламж гардуулах гэж байна. Супер хонжворын азтанаар Ж.Алтанзул гэдэг эмэгтэй тодорчээ.
Тэрбээр хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд анх удаа НӨАТ-ын азтан болж байгаа гэнэ. Өмнө нь буюу 2015 онд НӨАТ-ын 400 саяын азтангаар Говь-Алтай аймгийн харъяат н.Алтанзул гэх эмэгтэй мөн тодорч байсан ч НӨАТ-ын баримттай холбоотой маргаан үүсч одоо шүүхийн шатандаа яваа юм.
Энэ удаагийн азтан эмэгтэй сугалааны баримтаа өөрийн биеэр авчирч шалгуулж, асуудалгүй гэдгийг нь албаныхны зүгээс үзсэн бөгөөд ийнхүү өнөөдөр батламжийг нь гардуулж байгаа гэнэ.