Улс орны ирээдүйн хөгжил, чиг хандлагыг тухайн үеийн хүүхэд залуусын мэдлэг боловсрол, хүмүүжил төлөвшил илэрхийлдэг.
Монголын ирээдүйн эзэд болсон хүүхдүүдийг төрүүлж, бойжуулсан гавъяатай эрхэм ээжүүдэд хүндэтгэл үзүүлэн, Монгол төрийн хишиг болох “Алдарт эхийн одон” гардуулах ёслолын ажиллагааг Төв аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулагджээ.
Энэ жил “Алдарт эхийн одон”-оор аймгийн хэмжээнд 443 эх шагнагдсанаас Зуунмод сумын хэмжээнд Эхийн алдар I зэргийн одонгоор хоёр эх, Эхийн алдар II зэргийн одонгоор 58 эх шагнагдсаныг аймаг, сумын удирдлагууд гардуулан өгсөн юм.