Нүүр хуудас Нийгэм ЧД-ийн нэг цэгийн үйлчилгээг найрсаг харилцааг эрхэмлэж байна

ЧД-ийн нэг цэгийн үйлчилгээг найрсаг харилцааг эрхэмлэж байна

2115
0
chingeltei-duureg-neg-tsegiin-uilchilgee
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хамт олон “Шинэ төрх, нэг өнгө” зорилт дэвшүүлэн ажиллаж бай
~ЧД-ийн нэг цэгийн үйлчилгээг найрсаг харилцааг эрхэмлэж байна~

Монголын Татварын албанаас энэ онд “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтыг дэвшүүлэн, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хамт олон “Шинэ төрх, нэг өнгө” зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа аж.

Татварын албаны жишиг хэлтсийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай өнөөдөр бусад дүүргийн Татвар төлөгчидтэй харилцах тасгийн дарга нар хүрэлцэн ирж танилцлаа.

Үүнд, БГД-ийн ТХ-ийн тасгийн дарга Г.Алтанзагас, СБД-ийн ТХ-ийн тасгийн дарга Б.Баярмаа, ХУД-ийн ТХ-ийн тасгийн дарга О.Буян-Аривжих, БЗД-ийн ТХ-ийн тасгийн дарга Ц.Эрдэнэхүү, СХД-ийн ТХ-ийн тасгийн дарга Ц.Ундармаа болон Налайх дүүргийн ТХ-ийн тасгийн дарга Ш.Анаргуль нар оролцлоо.

Чингэлтэй дүүргийн ТХ-ийн дарга М.Болдбаатар, Татвар төлөгчидтэй харилцах тасгийн дарга Н.Түвшинцэцэг нар хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцуулав.

Тодруулбал, тус хамт олон татвар төлөгчдийн хамгийн их үйлчлүүлдэг хэсэг болох “Нэг цэгийн үйлчилгээ”-ний өрөө тасалгааны өнгө төрхийг өөрчилж, татварын байцаагч нарыг дүрэмт хувцсаар жигдрүүлсний зэрэгцээ ТУБ-ийн мөрдлөг болгох 10 дүрмийг боловсруулж, харилцаандаа өөрчлөлт хийжээ.

Мөн үйлчлүүлэгчид хэрхэн үйлчилж байгааг дүрсжүүлэх камерыг суурилуулж өгсний дээр найрсаг харилцааг эрхэм болгож байгаа юм байна.

“Татварын албаны нүүр царай болсон “Нэг цэгийн үйлчилгээ”-ний чанарыг сайжруулж, татвар төлөгчдийг хүндэтгэн, тав тухтай үйлчлүүлэх боломжоор хангасан бөгөөд байцаагч нартаа дотоод сургалт явуулж эхлээд байна.

Түүнчлэн улбар шар өнгө бол аз жаргалын гормоныг ялгаруулдаг тул татвар төлөгчдийг бухимдуулахгүй, тав тухтай үйлчлүүлээд гарах боломжийг олгож байна” хэмээн тус дүүргийн Татварын хэлтсийн дарга М.Болдбаатар онцлон тэмдэглэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here