Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр 

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр 

404
0
hogjliin-berhsheeltei-huuhduud-01
Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр 

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан.

Энэ өдрийг дэлхий нийтээрээ уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн юм. Манай улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод 2009 онд нэгдэн орсон байдаг.

Энэ өдрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр тусгай сургалттай 116, 73 дугаар сургуулийн 60 гаруй хүүхдүүдийг хүлээн авч нийслэл хотоор аялуулж байна. Хүүхдүүд хотын аяллаар цэргийн музейг үзэх бол мөн Хүүхэлдэйн театрт “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг үзэх юм.

Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичсэн төдийгүй Нийслэлийн Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд хүүхдэд зориулсан “Шилдэг зохиол” шагналыг хүртжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here