~Альтернатив Отгоо “АЛДАРТ ЭХ”-ийн одон хүртлээ~
Монголд альтернатив урсгалыг анх оруулж ирсэн хамгийн анхны эмэгтэй дуучин бол Альтернатив Отгоо. “Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч” хэмээн дуулсаар альтернатив Отгоо сонсогчдыг өөрийн эрхгүй татаж байсан нь саяхан.
Хоолойн чадал, өвөрмөц байдлаараа өөрийн орон зайг дархалж чадсан уран бүтээлч маань гэр бүлтэй болсноос хойш уран бүтээлдээ цэг тавьсан гэхэд хилсдэхгүй биз ээ.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрөөр дуучин Х.Отгончимэг алдарт эхийн одонгоор энгэрээ мялаалгав. Тэрбээр саяхан дөрөв дэх үрээ өлгийдөн авч бөгөөд алдарт эхийн одонгоо /2018.06.01/-ний өдөр гардаж авлаа.
Амьд хөгжим хэзээд үнэ цэнтэй, хэзээд шүтэн бишрэгчтэй байсаар ирсэн цор ганц эмэгтэй дуучин маань ийнхүү алдар эх болон өнөр бүлийн гэрийн эзэгтэйн дүрээр эргэлээ. Монголын үрс маш олон болох болтугай.