Нүүр хуудас Соёл урлаг Модель С.Төгс : Дотроосоо эрүүл байх нь хамгийн чухал

Модель С.Төгс : Дотроосоо эрүүл байх нь хамгийн чухал

1483
0
Хэн ч сайхан бүхэнд хараа унагаж, тэрүүхэндээ шүүрс алддаг шүү дээ. Ийм л хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татаж, нүдийг нь унагадаг сайхан бүсгүйчүүд манайд олон бий.

Тэгвэл тэдний төлөөлөл болсон монголын маань нэгэн сайхан эмэгтэйг, басхүү ажиллаж буй салбартаа өөрийн хувь нэмрийг оруулсаар яваа чадварлаг бүсгүй бол Саруулын Төгс.

Түүний гуалиг бие галбир, гунхсан алхаа гишгээг харсан хэн бүхэн нүд унагахгүй байхын аргагүй тийм л сайхан бүсгүй. С.Төгсийн гоо сайхны ертөнцөд хамтдаа нэвтэрье…

С.ТӨГСИЙН САЙХАН АРЬСНЫ НУУЦ

С.Төгсөө бол мэргэжлийн загвар өмсөгч. Тиймдээ ч тайзан дээр, мөн зураг авалтуудын үеэр байнга мэргэжлийн

tugs oo

будалтууд хийлгэх шаардлагатай болдог. Тиймээс үргэлж арьсаа өөгүй, цэвэрхэн, толигор байлгах шаардлагатай тулгардаг. Тэгвэл тэрээр арьсаа маш сайн цэвэрлэхийг эрхэмлэдэг төдийгүй энэ нь түүний сайхан арьсны нууц ажээ. Тэрээр өглөө, оройдоо нүүрээ сайтар цэвэрлээд, тоник болон эмүлс түрхдэг байна.

Гоо сайхны бүтээгдэхүүн сонголтын хувьд, үнэтэй гэхээсээ илүү өөрийн арьсны онцлогт тохирсныг нь сонгодог аж. Одоогийн байдлаар Солонгосын “ETUDE HOUSE” болон “TONY MOLY” брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байгаа гэсэн юм. Гэхдээ үүнээс илүү арьсанд нь тохирох бүтээгдэхүүнүүдийг хайсаар байгаа гэлээ.

Мөн долоо хоногт нэг удаа арьсныхаа үхэжсэн эд эсийг арилгахын тулд гуужуулагч хэрэглэдэг, мөн нүүрэндээ чийгшил өгөхийн тулд маск тавьдаг байна.

Тэрээр холимог арьстай. Өөрийнхөө арьсыг тэр бүр юм гараад байдаггүй тэсвэртэй хэмээн тодорхойлсон юм. Байнга будагтай ажилладаг түүний хувьд, арьсных нь онцлог том давуу тал болж өгдөг гэлээ.

С.ТӨГС ДАВСГҮЙ, ТОСГҮЙ ХООЛ ИДЭЖ ЖИНГЭЭ БАРЬДАГ

С.Төгсийн дуртай хийгээд амтархан иддэг хоол нь паста, пицца зэрэг Италь хоолнууд. Жингийн асуудал дээр санаа зовинодоггүй байхдаа эдгээр хоолнуудыг идэхийг хүссэн тэр үедээ хүссэнээрээ иддэг байжээ. Гэсэн хэдий ч тэрээр одоогийн байдлаар жингээ барих шаардлагатай байгаа учраас хооллолтондоо түлхүү анхаарч байгаа гэсэн юм.

Ер нь, жингээ барьж буй эдгээр үеүддээ ямар ч давсгүй, мөн тосгүй хоол иддэг байна. Голдуу давсгүй, тосгүй тахианы цээж болон үхрийн махыг ногоотой хамт жигнэж иддэг гэлээ.

ДОТРООСОО ЭРҮҮЛ САЙХАН БАЙХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ

Гоё сайхан байна гэдэг зөвхөн гадаад харагдах үзэмжийг хэлдэггүй юм хэмээн тэрээр хэлэх дуртай, мөн ингэж боддог ажээ. Үүнийгээ эрүүл мэндтэй холбон тайлбарласан тэрээр хүн дотроосоо л эрүүл байх нь хамгийн чухал хэмээн үздэг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here