Нүүр хуудас Спорт Үндэсний бөх Улсын арслан Н.Батсуурь түрүүллээ

Улсын арслан Н.Батсуурь түрүүллээ

439
0
bohiin barildaan
Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан зохион байгуулагдлаа

Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, Монгол Улсын арслан Н.Батсуурь түрүүллээ.

Монгол бөхийн түүхэнд тодорсон үе үеийн аваргуудад хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүрийн тавдугаар сард уг барилдааныг МҮБХ-ноос зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Бат-Өлзий, Х.Гантулга нарын зэрэг 128 хүчтэн зодоглосон юм.

~Улсын арслан Н.Батсуурь түрүүллээ~

Үзүүрт улсын харцага Б.Бат-Өлзий, их шөвөгт улсын начин Б.Чимэдвандан, аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир нар шалгарлаа.

Барилдааны үеэр найман азтай үзэгчийг шалгаруулж, нэг хүн 500, хоёр хүн 250, таван хүн 100 мянган төгрөгийн шагнал гардууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here