Нүүр хуудас Танд тустай Хөхний сүүг хэрхэн сааж, яаж хэрэглэх вэ?

Хөхний сүүг хэрхэн сааж, яаж хэрэглэх вэ?

1100
0
hohnii-suu-01
Хөхний сүүг хэрхэн сааж, яаж хэрэглэх вэ?

Саасан хөхний сүүг хэрхэн хадгалах вэ? 

  1.  Сүүг саагаад саасан өдөр, цаг, хөргөгчинд тавьсан цагийг бичиж хадгална.
  2.  Хөргөгчний хөлдөөх хэсэгт хөлдөөсөн сүүг сар, жилээр хадгалж болно.
  3.  Хөлдөөгөөгүй сүүг хөргөгчинд 24-28 цаг хадгална.
  4.  Хөргөгчинд сүүг тавихдаа ариутгах хэрэггүй.
  5.  Хөргөгчинд сүүгээ хадгалахдаа 1 удаа хүүхдэд өгөх хэмжээгээр хадгалбал дараа хүүхдэд өгөхөд амар байдаг.
  6.  Хөргөгчинд хадгалж буй сүүний тос нь дээрээ ялгарч, хадгалсан сүү 2 янзын өнгөтэй болно. Үүнээс айж болгоомжлох хэрэггүй.
~хөхний сүүг бичил долгионт халаагуураар халаахад өвчин эсэргүүцэх чадвар зарим талаар алдагддаг~

Калифорнийн Стэнфордын их сургуульд хүүхдийн эмч доктор Жон А.Кэрнер ба түүний нөхдийн хийсэн судалгаагаар хөхний сүүг бичил долгионт халаагуураар халаахад өвчин эсэргүүцэх чадвар зарим талаар алдагддаг болохыг илрүүлжээ.

Хөхний сүүг хөлдөөх, гэсгээх, ариутгах болон өрөөний ба биеийн дулаан хүртэл ариутгаж болох бөгөөд ихэнхдээ ердийн халаагч хэрэглэнэ.

Доктор Кэрнерийн нээлт “Хүүхдийн өвчин” сэтгүүл /1992 оны 4 сар/-д хэвлэгдсэн бөгөөд хэт богино долгион нь лизосом (бактерийн эсрэг байгалийн бүтэц) ба эсрэг биетийг идэвхгүй болгодгоор үл барам аюултай байж болзошгүй зарим бактерийн өсөлтөд таатай нөхцөлийг бий болгодог байна.

Стэнфордын судалгаагаар сүүг хүний биеийн дулаантай ойролцоо харьцангуй нам хэмээр хэт богино долгионоор шарахад сөргөөр нөлөөлж байжээ. Хэт богино долгион нь сүүнд хөнөөлтэй гэдэг нь нотлогдоод байна. Хөхний сүүг хөлдөөх, гэсгээх, ариутгах болон өрөөний ба биеийн дулаан хүртэл ариутгаж болох бөгөөд ихэнхдээ ердийн халаагч хэрэглэнэ. Гэвч сүүг буцалгахад сүүний олон ашигтай чанар алдагддаг нь ажиглагджээ.

Саасан сүүг хэрхэн хэрэглэх вэ? 

  1.  Өвчингүй ээжийн сүүг зөвхөн халуун усанд савтай нь тавьж бүлээтгээд өгнө.
  2.  Сүүг аягаар юмуу халбагаар өгнө. Угжаар өгч болохгүй.
  3.  Хөлдөөсөн сүүг хэрэглэхийн өмнөх өдөр хөргөгчний доод хэсэгт хийж гэсгээж байж хэрэглэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here