Нүүр хуудас Улс төр ХААИС-ийн оюутнууд АНУ-ын Флоридагийн их сургуульд суралцах боломжтой боллоо

ХААИС-ийн оюутнууд АНУ-ын Флоридагийн их сургуульд суралцах боломжтой боллоо

79
0
enh-amgalan
ХААИС-ийн оюутнууд АНУ-ын Флоридагийн их сургуульд суралцах боломжтой боллоо

ХААИС-ийн оюутнууд АНУ-ын Флоридагийн их сургуульд суралцах боломжтой боллоо.  Боловсрол, шинжлэх ухааны яам АНУ-ын 3 их сургуульд Монгол оюутнуудыг хямд зардлаар сургах боломжийг нээлээ.

Өчигдөр Монголын цагаар 20:00 цагт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан АНУ-ын Флоридагийн их сургуультай санамж бичиг байгуулжээ.

Санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын Хөдөө, аж ахуйн их сургууль, АНУ-ын Флоридагийн их сургуультай хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.

АНУ-ын Флоридагийн их сургууль нь АНУ-ын мэдээлэл болон Дэлхийн тайлан /US News & World Report (USN & WR)/-д АНУ-ын зургаа дахь шилдэг улсын их сургууль гэж нэрлэгдэж, чансаагаар тус улсын улсын болон хувийн хэвшлийн бүх их дээд сургуулиудын дунд 30-р байрт ордог.

Түүнчлэн тус их сургуулийн багш, төгсөгчдийн дундаас Нобелийн шагналтан 2, Пулитцерийн шагналтан олон хүн төрсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here